2026 оны 03 дугаар сарын 14-ний өдөрУлаанбаатар хот
Монголын Аялал Жуулчлалын Холбоо (MTO)-ны 17 салбар холбоо, хамтрагч байгууллагуудын дунд хамтын ажиллагааг бэхжүүлэх, “Аялал жуулчлалын долоо хоног”-ийг сурталчлах зорилгоор спортын 6 төрлөөр (сагсан бөмбөг, волейбол, дартс, байт харваа, ширээний теннис, шатар) “Tourism Sports Day” спортын өдөрлөгийг 2026 оны 03 дугаар сарын 14-ний өдөр зохион байгуулна.
Нэг. Тэмцээний зорилго
1.1 Монголын аялал жуулчлалын салбарын байгууллагуудын дунд чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх, бие бялдрыг хөгжүүлэх, спортын талбарт шударгаар өрсөлдөх, мэргэжил нэгт нөхөдтэйгөө танилцахад оршино.
Хоёр. Тэмцээнийг зохион байгуулах журам
2.1 Нийт оролцогчдыг 8 багт хуваарилна.
2.1.1 Нийт 25 гишүүнийг багуудад хуваарилна. Багийн хуваарилалтыг өнгөөр ялгасан, урьдчилан бэлтгэсэн хувцсаар жигдрүүлнэ.
2.1.2 Багууд тэмцээний өглөө тэмцээний мэдүүлгийг бөглөнө.
2.1.3 Тэмцээнд зөвхөн урьдчилан бүртгэлийн линкээр бүртгүүлсэн оролцогчид оролцоно.